Шууд Chart

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах яриа хэлэлцээ эхэллээ

2018-09-14 14:18:38

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Пхеньян хотноо 3 дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр товлосон.  2 улсын төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалтын бэлтгэл ажлыг хангах 2 талын ажил хэргийн түвшний яриа хэлэлцээ өнөөдөр өглөө 2 Солонгосын хилийн цэрэггүй бүсийн Панмунжом сууринд эхлээд байна.

Энэ уулзалтаар талууд, ерөнхийлөгч Мүн Жэн Ин-ий аяллын төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргах 2 удирдагчийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх сэдвүүдийг эцэслэх уулзалтын дараах оройн зоогийн цэс зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. Үүний зэрэгцээ Сөүлээс энэ уулзалтад, ерөнхийлөгчийг дагалдан явах төлөөлөгчдийн нэрсийг мөн шийдэх юм байна.

Одоогийн байдлаар, Өмнөд Солонгосын талаас Пхеняныг зорих төлөөлөгчдийн багт томоохон улс төрчид, бизнесийн салбарын төлөөлөгчид мөн одоогийн засгийн эрхийг барьж байгаа намын төлөөллүүд оролцох тухай нэрсийн жагсаалт гарсан байна. 2 улсын удирдагчдын хувьд, өмнө нь 2 удаа уулзсан. Эхний уулзалт, энэ оны 4-р сарын 27нд хоёр улсын хилийн Панмунжом тосгонд харин 2 дахь уулзалт 5-р сарын 26нд мөн Панмунжом тосгонд дээд хэмжээнд уулзаж хоёр Солонгосын хооронд энхийн гэрээ байгуулж дайныг албан ёсоор дуусгах, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэн, тунхаглал гаргасан.

Одоо хийх гурав дахь уулзалтаар анхны дээд уулзалтаас гарсан Панмунжомын тунхаглалын хэрэгжилтийг дүгнэн, цаашдын чиглэлээ тодорхойлон энх тайвны гэрээг байгуулах асуудлыг нарийвчлан тохиролцохоор төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Өмнөдийн талаас, АНУ болон Умард Солонгосын хооронд гацаад байгаа харилцааг хэвийн болгоход гол үүрэгтэй өөрөөр хэлбэл 2 улсын хооронд зуучилж гүүр нь болох яриа хэлэлцээг мөн хийхээр Өмнөдийн талаас төлөвлөж байна.  2 удирдагчийн 3 дахь уулзалтыг товлох уулзалтын үеэр Өмнөдийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Мун Жэ Иний захидлыг Умардын удирдагчид гардуулж Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун ч, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох амлалтаа дахин нотолж, эцсийн үр дүнд хүрэхийн төлөө АНУ-тай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэдгээ амласан юм.

Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгээс ангижрахын тулд Өмнөд Солонгос төдийгүй АНУ-тай ойр нягт ажиллах сонирхолтой байгаагаа Ким Жон Ун илэрхийлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцад Умард талаас дорвитой алхам хийхгүй байгаатай холбогдуулан ТНБД-ынхаа Пхеньянд хийхээр төлөвлөсөн дөрөв дэх айлчлалыг цуцаллаа гэж мэдэгдсэний дараа Вашингтон Пхеньяны хэлэлцээ мухардмал байдалд орлоо гэж олон улс дүгнэсэн юм.

Харин Пхеньяны талаас цөмийн зэвсэггүй болох чиглэлд хийж буй алхмууд бодитоор хэрэгжиж байгаа. Цөмийн туршилт хийдэг цорын ганц байгууламж Пунгэриг олон улсын нүдэн дээр устгаж, хаасан нь манай орныг дахиж цөмийн туршилт хийх боломжгүй болгосон. Олон улсын хамтын нийгэмлэг манай улсын зүгээс авч хэрэгжүүлж байгаа иймэрхүү бодит алхмуудыг үнэлэхгүй байна гэж мэдэгдэж байсан юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах яриа хэлэлцээ эхэллээ   
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй