Шууд Chart

Банкны салбарын удирдах ажилтны зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ

2018-09-14 15:55:13

Монголбанкнаас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй банкны салбарын удирдах ажилтны Зүүн бүсийн зөвлөгөөн 2018 оны 09 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн зөвлөгөөнд зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудаас гадна говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудын Монголбанкны хэлтэс, салбарын удирдлагууд, арилжааны банкуудын төлөөлөл оролцож байгаагаараа онцлог юм.

Зөвлөгөөнийг нээж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үг хэлж, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хэнтий аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар танилцуулга хийлээ. Мөн энэхүү зөвлөгөөнд Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нейл Сакер урилгаар оролцож, ОУВС-гаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тус зөвлөгөөнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Хяналт шалгалтын газрын удирдлагууд, Хууль эрх зүйн газар, ОНБМТ-ийн төлөөллүүд оролцож, мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт, банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулга хийж, салбарын ажилтнуудын хамт "Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа" сэдвээр хэлэлцүүлэг хийж байна.


Банкны салбарын удирдах ажилтны зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй