Шууд Chart

"Mozilla" компанийн виртуал хувилбарын хөтөч “Firefox Reality”

2018-09-24 14:50:45

Цахим сүлжээн дэх хайлтын хөтөч “Firefox” компани технологийн шинэчлэлт хийж, виртуал хувилбарын хөтчөө танилцуулаад байна. “Reality” нэртэй тус виртуал хувилбарын хөтчийг ашиглахын тулд тусгай зориулалтын дуулга болон гар удирдлага ашигладаг юм байна.

Хүмүүс өдөр бүр энгийн компьютер ашиглан хуучны уламжлалт 2D хувилбартай хөтөч сонгон цахим ертөнцөөр аялдаг. Тэгвэл одоо виртуал дуулганы тусламжтайгаар энэ үйлдлийг хийж болох боломжтой болоод байна. "Mozilla" компанийн хиймэл орон зайн талбарын хөгжүүлэлтийн удирдагч Андре Вринго "Сая сая хэрэглэгчтэй "Firefox" хөтчөө шинэчлэх төслийн ажил нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Ингэхдээ ирээдүйн технологи бол гагцхүү виртуал ертөнц юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ хүрээнд ерөнхий ажиллах системийн хувьд хуучны уламжлалт 2D үзүүлэлттэй график загвараа виртуал болгон хувирган хөгжүүлэхээр шийдсэн" гэжээ.

Тусгай гар удирдлагын тусламжтайгаар хийх үйлдлээ командлан хүссэн цэсэн дээрээ аваачихад л болно. Текст шивэх, цэснээс өөр цэс рүү шилжих зэрэг үйлдлийг виртуал орон зайд тусгай заагч, чиглүүлэгч сумаар хийдэг. Мөн үүний хажуугаар хялбарчилсан хувилбар болох дуут хоолойн команд хүлээн авагчийн тусламжтайгаар ч ашиглаж болдог болсон байна. Энэ нь хэрэглэгчдийн хувьд шинэлэг талбар болжээ.

Энгийн компьютер дээр хийгддэг бүхий л үйлдэл, систем программ хангамж ямар ч асуудалгүй ажиллах нь чухал. Үүнд маш их анхаарал хандуулж хөгжүүлэлтийнхээ ажлаа үргэлжлүүлж байгаа гэжээ. Виртуал орон зайд 360 хэмийн орчинд компьютерийн үйлчилгээг хийж болдог болсон нь цаашид энэ технологийн сайжруулалт, шинэчлэлт асар их хэмжээний шинэ цахим талбар, шинэ программ хангамж бий болох нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг. Тус виртуал хөтөч "Mozilla Firefox Reality"-ыг цахим худалдааны сайтуудаар дамжуулан худалдаж авах боломжтой юм байна. Үүнийг "Viveport", "Oculus" болон "Daydream" технологийн виртуал хэрэгслийг ашиглан хэрэглэх боломжтой гэж мэдээлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Mozilla" компанийн виртуал хувилбарын хөтөч “Firefox Reality”   
Үзсэн: 921 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй