Шууд Chart

"Hudway Sight" төхөөрөмж энгийн хамгаалалтын дуулгыг "ухаалаг" болгоно

2018-09-24 15:23:23

Унадаг дугуй болон мотоцикль сонирхогчид өнөө цагт ухаалаг үйлдлийг хийж гүйцэтгэдэг хамгаалалтын дуулгыг түлхүү хэрэглэдэг болоод байна. Тэгвэл энгийн зориулалтын хамгаалалтын дуулгыг ухаалаг технологитой болгон хувиргах боломжтой төхөөрөмжийг бүтээжээ. Энэ бол автомашинд суурилуулдаг ухаалаг дэлгэц үйлдвэрлэгч “Hudway Sight” брендийн шинэ бүтээгдэхүүн юм.

Дэлхий дээр хамгаалалтын дуулганы борлуулалт болон захиалга эрэлттэй байна. Тэр ч үүднээс дэлхийн шилдэг компаниуд болон стартапууд ийм төрлийн технологийн хэрэгслийг ихээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Харин энэ ухаалаг хэрэгслийн зах зээлд шинэхэн "мэндэлсэн" төхөөрөмж цахиур хагалан орж ирээд байгаа юм. 

Нэгдүгээрт, ашиглахад энгийн хялбар, нөгөөтэйгүүр хамгаалалтын ухаалаг дуулгатай харьцуулахад хямд үнэтэй. Нэмж хэлэхэд, үйлдвэрлэлтээс гарч зах зээлд худалдаалагдаж байгаа хамгаалалтын бусад төрлийн ухаалаг дуулганы хийж чадах бүхий л үйлдлийг хийж чаддаг гэдгээрээ онцлогтой. Хурдны заалт, он, сар, өдөр, цаг агаарын төлөв байдал, замын тэмдэг тэмдэглэгээ гээд бүхий л мэдээллийг хамгаалалтын дуулганд суурилагдсан жижигхэн ухаалаг виртуал шил бүхий дэлгэцнээс харж болно.

Мэдээж ухаалаг гар утастайгаа "Bluetooth"-ээр холбогдон дуудлага хүлээж авах боломжтой. Хамгаалалтын дуулганд суурилагдахдаа тэжээлийн утас болон батарейны хамтаар суурилагдана. Хэрэглэгчийн хамгаалалтын дуулганы баруун нүдний хэсэгт суурилуулдаг тус нэвт гэрэлтдэг тунгалаг шил бүхий виртуал дэлгэц дуут хоолойн команд хүлээн авагч системийн тусламжтайгаар дуу, хөгжим тоглуулах боломжтой гэжээ.

Эхний ээлжид "Kickstarter" цахим худалдааны сайтыг ашиглан 499 ам.доллараар худалдан авах боломжтой бол цаашид зах зээлд өргөнөөр нэвтэрсэн үедээ үнэ нь өсөж 849 ам.доллар хүртэлх үнээр борлуулагдана гэж мэдээлжээ.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Hudway Sight" төхөөрөмж энгийн хамгаалалтын дуулгыг "ухаалаг" болгоно   
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй