Шууд Chart

Ямар ч биетийг хөдөлгөөнд оруулдаг "роботжуулсан арьс" бүтээжээ

2018-09-24 15:43:33

Дэлхийн улсууд роботын төхөөрөмжийг шинээр бүтээсээр байна. Энэ удаад ямар ч хэлбэртэй амьгүй биет материалыг амьтай мэт хөдөлгөөнд оруулдаг роботжуулсан төхөөрөмжийг онцолж байна. Зохион бүтээгчид нь тус төхөөрөмжөө "роботжуулсан арьс" гэж танилцууллаа. Одоо ямар ч төрлийн биетийг роботын төхөөрөмж болгон хувиргах боломжтой болжээ.

АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэм судлаачид энэхүү программ систем хангамжаар хангасан, механикжуулсан өмсгөл хэлбэрээр ашигладаг төхөөрөмжийг бүтээсэн байна. Уян хатан шинж төрхтэй мөртлөө аливаа үйлдлийг замбараатайгаар, дэс дараалалтайгаар хийж гүйцэтгэх зориулалттай.

Зарим шүүмжлэгчид тус төхөөрөмжийг "роботжуулсан арьс" гэж нэрлэх нь логик талаасаа зохицолдохгүй гэж үзэж байна. Харин "роботжуулсан булчингийн төхөөрөмж" хэмээн нэрийдсэн бол тохирох байлаа гэж санал бодлоо илэрхийлцгээсэн юм.

Одоогоор концепц загварынхаа шатанд явж байгаа туршилтынх нь ажил үргэлжилсээр байгаа технологи. Туршилтаар чихмэл тоглоомон моринд тус механикжсан өмсгөлийг хийж үзүүлжээ. Хурд, хүчин чадлыг нь тохируулан хэрэглэж, мөн хөгжүүлж болно.

Шахуурганы туслалцаатай хоолойны даралтаар хүчээ тохируулан программчилж өгсөн дурын хөдөлгөөнийг хийдэг. Йелийн сургуулийн эрдэмтэн судлаачид тус роботжуулсан төхөөрөмжийг "НАСА" агентлагийн захиалгаар зохион бүтээжээ. Сансар судлалын салбарт тэр дундаа сансрын нисэгчдэд аливаа нэгэн биет зүйлийг хүний гарын оролцоогүйгээр хөдөлгөөнд оруулдаг төхөөрөмж хийх шаардлагатай тулгарсан нь үүнтэй холбоотой юм.

Жишээ нь, ачаа зөөж тээвэрлэх, гариг судлалын хүрээнд чулуу болон хатуу төлөвт биетийг судалгааны зориулалттайгаар зөөвөрлөхөд энэ бүтээл голлох үүрэг гүйцэтгэнэ гэж харж байгаа юм. Ингэхийн тулд 2-4 хөл дээр явах, мөлхөх үйлдлийг хийж гүйцэтгэх байдалтайгаар бүтээж байгаа хэмээн онцлон мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ямар ч биетийг хөдөлгөөнд оруулдаг "роботжуулсан арьс" бүтээжээ   
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй