Шууд Chart

“Жакарта +Палембан 2018 Азийн XVIII наадам” гэсэн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо

2018-10-03 08:00:31

Гэрэл зурагчин Э.Харцага, Ч.Ганбат, Г.Мэргэн нар “Жакарта +Палембан 2018 Азийн XVIII наадам” гэсэн хамтарсан үзэсгэлэнгээ өчигдөр “BlueMon” төвийн “Norphei Art Gallery” танхимд нээлээ.
Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн Жакарта, Палембан хотод наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болж өндөрлөсөн юм. Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа хоёр хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх олон тодотголтой наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон билээ.
Гэрэл зурагчин Э.Харцага, Ч.Ганбат нарын хувьд өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ-ын Инчон хотод болсон Өвлийн олимпийн наадамд ажиллаж, мөн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан билээ. Тэгвэл тэд энэ оны хоёр дахь үзэсгэлэнгээ ийнхүү нээгээд байна.
Азийн зуны спортын түүхэнд хамгийн хамгийн гэсэн олон тодотголтой наадамд Монгол Улсын баг тамирчид 45 орноос 17 дугаар байрт бичигдсэн.
Тодруулбал дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, дөрвөн жилийн өмнө “Инчон -2014”-т үзүүлж байсан амжилтаа ахиулсан юм. Энэ наадамд БНХАУ, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс, БНСУ, Индонез, Укбекстан, Иран, Тайвань, Энэтхэг улс медалийн чанараар эхний байруудад бичигдсэн.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Жакарта +Палембан 2018 Азийн XVIII наадам” гэсэн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт боллоо  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй