Шууд Chart

"Токио-2020" олимпийн наадамд ажиллах сайн дурын ажилтныг бүртгэж эхэллээ

2018-10-04 12:22:27

"Токио-2020" олимпийн наадам зохион байгуулах хорооноос өнгөрсөн сарын 26-ны өдөр 80 мянга гаруй сайн дурын ажилтныг бүртгэх тухай албан ёсны цахим хуудсаараа мэдээлсэн.

Бүртгэл энэ оны 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжлэх бөгөөд 2019 оны есдүгээр сард шалгаруулалт дуусаж, 2019 оны аравдугаар сараас эхлэн дадлага, туршлага хуримтлуулах олимпизмийн олон талт хөтөлбөрт суралцан бэлтгэгдэх аж.

Дашрамд дурдахад, "Рио-2016" олимпийн наадамд нийт 240 мянган хүсэлт ирснээс 70 мянга гаруй сайн дурын ажилтан сонгогдон ажилласан байна.

Сайн дурын ажилтан нь олимпизмийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд олимпийн наадмын зохион байгуулалтад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Бүртгүүлэх зааврыг ЭНД дарж авна уу. 


"Токио-2020" олимпийн наадамд ажиллах сайн дурын ажилтныг бүртгэж эхэллээ   
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй