Шууд Chart

Украины өлсгөлөнгийн талаарх дүгнэлтийг АНУ-ын Сенат хүлээн зөвшөөрчээ

2018-10-06 10:32:20

Украины өлсгөлөнгийн талаар 1988 онд АНУ-ын тусгай комиссын гаргасан дүгнэлтийг тус улсын Сенат хүлээн зөвшөөрсөн тогтоол баталлаа. Украинд бүх нийтийг хамарсан өлсгөлөн дэгдэх эх үндсийг тавьснаараа Иосиф Сталин, түүний тойрон хүрээлэгчид 1932-1933 онд Украины ард түмний эсрэг аймаглан устгал үйлдсэн гэдэг дүгнэлтийг уг баримт бичгээр өгсөн байдаг.

АНУ-ын Конгрессын дээд танхимд болсон санал хураалтын дүн болон тогтоолын эх текстийг Сенатын албан ёсны цахим хуудаст нийтэлжээ. Хамтралжуулалт болон коммунист дэглэмийг эсэргүүцсэн ард түмний зориг тэмцлийг мохоохын тулд Сталины дэглэмийн удирдлагын гаргасан шийдвэрүүдээс болж Украины сая сая хүний амь үрэгдсэн гэж тогтоолд тэмдэглэсэн байна. Зориудаар үүсгэсэн өлсгөлөнгийн гамшиг Украины хөдөөгийн хүн амын дөрөвний нэгийг үгүй хийснийг мөн дурджээ.

1930-аад оны эхэн үеийг хамарсан Их Өлсгөлөнгөөс хойш 85 жил өнгөрч байгааг тохиолдуулан өнгөрсөн оноос эхлэн Украин болон бусад улсад нэхэн дурсах арга хэмжээ болж байгаа юм. 2016 онд Украин улс "Их өлсгөлөн"-г Украины ард түмний эсрэг чиглэсэн аймаглан устгах ажиллагаа мөн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Харин энэ тухай Оросын албан ёсны байр суурь нь, Украины өлсгөлөнг тухайн үеийн ЗХУ-ын бусад муж хотууд дахь өлсгөлөнгөөс салгаж тусад нь авч үзэх аргагүй гэдэг. 












Украины өлсгөлөнгийн талаарх дүгнэлтийг АНУ-ын Сенат хүлээн зөвшөөрчээ  
Үзсэн: 2862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЯНК [64.119.26.xxx] 2018-10-07 11:19
Дээрэмчид хуцаж байна даа, эдний хүчин зүтгэлээр ойрхи дорнод, Солонгосын хойг, африк тив ЖАРГАЛДАА УМБАЖ-ЦАТГАЛДАЖ БАЙНА ДАА
Зочин [203.217.138.xxx] 2018-10-08 11:43
усан тэнэг хог Оросын гар хөл ч тэнд яваашдээ Америкаас ялгарахгүй юмгүй хорлон сүйтгэгчид бол Оросууд
Зочин [66.181.186.xxx] 2018-10-07 10:33
Тэр үеийн ЗХУ д бүхэлдээ болсон өлсгөлөн үхлийг ганц Украйнд болсон аймаглан устгасан мэт сүржигнэж АНУ д бялдуучлах хэрэггүй. Дэлхийн 1,2-р дайныг үүсгэж баяжсан Герман АНУ ын хөрөнгөтнүүд баяжиж хэт таргалж байхад олон сая хүн өлсөж үхэж байсан түүхийг одоо мэдэн будилж мушгих хэрэггүй. Украйны засаглалын хямрал АНУ д огт хамаагүй. Орост дайн үүсгэх гэсэн тэдний санаархал. Дайнч АНУ нь Иран. Афганы дайныг өдөөгөөд бантан хийв
Зочин [182.160.38.xxx] 2018-10-07 13:36
ЗХУ бүхэлдээ өлсаөлөн болоогүй л дээ, Украйнд яалт ч үгүй тариа ургаад байгаа хэрнээ л бүгдийг нь хураагаад авчихдаг байсан шүү дээ. Тэгэхдээ тэр АНУ-д хамаагүй асуудал л даа
Зочин [43.250.126.xxx] 2018-10-07 09:52
Тив алсгаад хаа байсан Украины хэрэг энэ янкуудад ямар хамаа байна. Америкчууд дэлхийн улс болгоны дотоод хэрэг хөндлөнгөөс оролцохоо болиосой. Америкчуудын гар хүрсэн хөгжингүй буурай улс болгон өнөөдөр мөхөж байна.
Зочин [122.201.21.xxx] 2018-10-07 03:27
66.181.176.xxx Битгий зохиогоод байгаарай Баян тариачидийн тариаланг Сталин хамтралжуулах аянд хүчээр нэгтгэсэн Тариа тарих хүнгүй тариалангийн газрууд хоосорч нийтээрээ өлсөж эхэлсэн юм даа
Зочин [94.134.88.xxx] 2018-10-07 01:12
tuuhee sain sudalaa...hamaagui buraad onigoonii ezen bolov....
Зочин [66.181.186.xxx] 2018-10-06 20:58
Bidend yamar hamaa bn buu uural
Зочин [66.181.176.xxx] 2018-10-06 20:50
Тэр уед украйн гэж улс байгаагуй шуу дээ.
Зочин [59.153.115.xxx] 2018-10-06 19:57
Trr ued umhii kommunist orosuud mongokiin ard tumniig bas aimaglan ustgasan yum. Umhii oros sonotugei
Зочин [66.181.176.xxx] 2018-10-06 20:51
За, чи битгий худлаа хуц пизда минь.
Зочин [202.9.42.xxx] 2018-10-06 17:46
Тэр үед өлсөх нь аргагүй байсан. Ганц Укрианчууд бишээ. Одоо зүгээр л улс төржиж байгаа хэрэг. Харин одоо л өлсөхөд бэлэн болоод байна уу ,үгүй юу
Зочин [66.181.177.xxx] 2018-10-06 17:20
Тэр үед украйн орос беларус ч өлсгөлөнд автсан.Тариа ногоо муу ургасан,хүнд үе байсан гэдэг.Иймээс НЭП буюу новоя экономическая политика буюу шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжиж кризисээс гарсан байдаг.Гэвч байгуулж байгаа нийгмийн эсрэг байна гэж үзэж НЭП хэдэн жилийн дараа зогссон.
! [83.153.124.xxx] 2018-10-06 16:41
ene amerik gej unen gaj dontoi uls bnaa!

Бидэнтэй нэгдээрэй