Шууд Chart

МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна

2018-10-09 16:59:15

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч шалгаруулж авна.

Тавигдах шаардлага

• Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
• Хууль, эрх зүйн онолын болон практикын өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, иргэний шүүх хурлуудад оролцож байсан туршлагатай байх
• Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрчилгээ авсан байх
• Шударга, ёс зүйтэй байх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, бусдын нөлөөнд автахгүй байх чадвартай
• Бие даан болон багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай
• Харилцааны өндөр соёл эзэмшсэн
• Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба

Утас: 325802


МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна  
Үзсэн: 240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [64.119.27.xxx] 2018-10-09 19:18
Хуульч авах яах вэ?ХИТ ПАРАД гэж нэртэй ,олон түмний алтнаас үнэтэй цагыг өдөрт хоёр удаа гуч гучин минутаар үрсэн дэмий нэвтрүүлгээ болих арга байна уу?амьдрал сургаал хайралсан ардын сайхан дуунаас ард иргэд залуу үеэ холдуулах мартуулах аюултай,илүү үг ярих,нэг ярьсанаа хичнээн давтаж хамаг цаг үрсэн хөтлөгчтэй энэ нэвтрүүлгээс чинь олон түмэн залхаж байна,анхаарч арга хэмжээ авна уу?

Бидэнтэй нэгдээрэй