Шууд Chart

Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг уриаллаа

2018-10-10 11:28:11

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтны нэг, Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад олон улсын хамтын нийгэмлэгийг “аймаглан устгал, бэлгийн хүчирхийллийн эсрэг” хамтран тэмцэхийг уриаллаа.  Тэрээр өнгөрсөн Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү уриалжээ. Тэрээр дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэнээсээ хойш анх удаа хэвлэлийн хуралд оролцож байгаа нь энэ юм.

Надя Мурад өөрийн амьдралын хамгийн хүнд үеийн гашуун сургамжид тулгуурлан бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэл өрнүүлж байгаа эмэгтэй юм. Тэрээр “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхний бэлгийн боолчлолын золиос болсон Иракийн үндэсний цөөнх Язиди омгийн олон мянган охид бүсгүйчүүдийн төлөөлөл бөгөөд Нобелийн шагнал хүртсэнээ асар өндөр нэр хүндийн хэрэг гэсний сацуу маш их үүрэг хариуцлага өөрт нь ногдож байгааг онцолсон байна. Мөн тэрээр энэ шагналыг дан ганц Язиди омгийнхон бус, дайн хямралын золиос болсон бүх хүний өмнөөс хүртсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

Тэрээр, “Исламын улс” бүлэглэлийн эзэрхийлэл дор одоо ч хувь заяа нь хааш эргэх нь  тодорхойгүй олон хүүхэд, эмэгтэйчүүд байсаар байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн өөрийнх нь зорьж буй дайн хямралын үеийн аймаглан устгал, бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд нэг шагнал эсвэл ганц хүний хүчээр амжилт олохгүй, дэлхийн бүх улсын засгийн газар нэгдэх хэрэгтэй байгааг 2018 оны Нобелийн энх тайвны шагналт Надя Мурад мэдэгджээ.


Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг уриаллаа  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2018-10-10 20:36
Mongold ch bnaa bn nuhur sogtuugaar huuhduudinhee hajuud ehneree huchindej huuhed ni eejee aav yagaad bgaa um be asuuj bdg gej naizaasaa sonsson er hun uuhaaraa dooshoo orj zaaval sex hiij bj zugeer boldiin bishuu tegj oilgoson erchuudiig oroo ordog bolgoh uymsan jild gants udaa olon emegteichuud jarganaa burhaan zohitsuulaach

Бидэнтэй нэгдээрэй