Шууд Chart

“Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр”-ийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна

2018-10-10 16:18:03

Шинжлэх ухаан-боловсрол-үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн  инновацийн тогтвортой экосистемийг бүрдүүлж, гарааны бизнесийн өсөлтийг хангах,  нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг орчин үеийн дэвшилтэт  технологи, мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглан шийдвэрлэх, Нийслэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулав. Энэхүү төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэгт та бүхнийг өргөнөөр оролцож саналаа өгөхийг урьж байна.

Дэд хөтөлбөрийн төсөлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

 

Холбоос: http://idia.ub.gov.mn/Uploads/9ccd14d7-73c0-4d9d-b9fb-4232174a1537.pdf

 

Зохион байгуулагдах газар:

#hubinnovationcenter “Улаанбаатар инновацийн төв”

Зохион байгуулагдах хугацаа:

2018.10.19-ний өдрийн 09:00-17:00 цагт

Дэлгэрэнгүй мэдээллийн талаар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын  Инновацийн хэлтэс/70111291, 99161636, 99135239/-тэй холбогдоно уу.


“Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөр”-ийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэгт урьж байна  
Үзсэн: 133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй