Шууд Chart

Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх бичиг баримт

2018-10-11 10:00:00

Монгол Улсын иргэн болон Монгол Улсад 1 жилээс дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцийн гишүүн орноос олгогдсон, уг конвенцид нийцсэн хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхээ Монгол Улсын үндэсний жолоочийн үнэмлэхээр солиулах тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

1.Хүсэлт /Монгол хэл дээр/
2.Иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх, нотариатаар баталгаажуулсан хуулбар
3.Тухайн улс, орны үндэсний жолоочийн үнэмлэхний баталгаат орчуулга, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар
4. Цээж зураг 1% /3х4см/
5.Эрүүл мэндийн тодорхойлолт /цусны бүлэг тогтоолгосон/
6.Жолоочийн бүртгэлийн хуудас /үйлчилгээний танхимаас авна/
7. Жолооны үнэмлэхний мөнгө 12500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого/

Замын Цагдаагийн Алба

Гадаад улсын жолоочийн үнэмлэх солиход бүрдүүлэх бичиг баримт  
Үзсэн: 1735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
dorj [202.126.89.xxx] 2018-10-12 19:03
alzereg hurdan garah wee
dorj [202.126.89.xxx] 2018-10-12 19:02
eregnii vemleh notrotoor batalgaajuulah shaargalagvi bolson gee bizdee

Бидэнтэй нэгдээрэй