Шууд Chart

Хабиб эхнэрээ олны өмнө гаргахыг хүсдэггүй

2018-10-11 08:55:23

Дагестан гаралтай ОХУ-ын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовын тухай олон мэдээлэл хэвлэл мэдээлэлээр цацагдаж буй.

Иймд уншигч танаа түүний гэр бүлийн талаар товч танилцуулья.

Хабиб 2013 онд Оросын телевизийн нэвтрүүлэгч Ольга Бузовтай гэрлэж, 2015 онд охин, 2017 онд хүүтэй болжээ. Тэд энэ онд хуримын таван жилийн ойгоо тэмдэглэсэн аж.

Гэвч тэрбээр эхнэрээ аль болох олны өмнө гаргахгүй байхыг хичээдэг гэнэ. Хувийн амьдралаа хувийн л байлгахыг хичээдэг нь энэ бололтой. Мөн түүний Инстаграм хуудсанд хүүхдүүдийнх нь зураг ч байдаггүй юм билээ.

Сонирхуулахад, Хабиб өнгөрсөн ням гарагт 27 дахь тулаандаа ялалт байгуулж, аваргын алтан бүсээ хадгалж үлдсэн. Тэрбээр UFC-ын 229 дахь тулаанд Конор МакГрегортой тулж, дөрөвдүгээр үед боолтоор ялсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хабиб эхнэрээ олны өмнө гаргахыг хүсдэггүй  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй