Шууд Chart

Галын долоон дуудлага иржээ

2018-10-11 11:26:54

Өчигдөр улсын хэмжээнд объектод гал гарсан гэх долоон дуудлага онцгой байдлын газарт иржээ. Гэр, байшин, өвс, хашаа шатаж байна гэх эдгээр дуудлагын дагуу алба хаагчид ажиллажээ.

Мөн Дорноговь аймагт “Эко хэлхээ” компанийн эзэмшлийн “Хово” загварын ачааны машин шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж аварч хамгаалсан байна. Мөн Архангай аймагт Байгаль орчин аялал жуулчлалын газрын эзэмшлийн “Фургон” загварын суудлын машин шатсан байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг хангаж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байгаа юм.  


Галын долоон дуудлага иржээ   
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй