Шууд Chart

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл бүрэн дуусжээ

2018-10-11 12:12:19

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Бурхан багшийн сэрэг дүр, Баянцагаан багийн цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл болон Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төслийн явцтай танилцлаа.

Франц-Монголын Засгийн газар хоорондын гэрээний хүрээнд баригдаж буй Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил бүрэн дуусаж улсын комисс ажиллахад бэлэн болжээ. Уг бүтээн байгуулалтад нийтдээ 26 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсны 9.2 тэрбумыг Монгол, үлдсэнийг Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлсэн байна. 

Дээрх байгууламж ашиглалтад орсноор 2030 он хүртэл хотын бохирын асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг. Хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл нь одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжтай ижил хүчин чадалтай. Ялгарах онцлог нь лаг боловсруулах байгууламжтай тул одоогийнхоос хэд дахин бага хаягдал ялгаруулна. 

Энэхүү байгууламжийг ашиглалтад ороход хэн өмчилж, цаашид ашиглагч болох эсэх нь урт хугацаанд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл Засаг даргын орлогч С.Батжаргал төслийн явцтай танилцах үеэрээ хэлсэн үгэндээ “Цаашид Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн өмчлөгчөөр “Эрдэнэт” үйлдвэр ХХК ажиллахаар зарчмын хувьд тохирсон. Удахгүй албажна” хэмээн онцоллоо.


Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл бүрэн дуусжээ  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй