Шууд Chart

ОУВС: Дэлхийн эдийн засагт шинэ далд эрсдлүүд тулгарч байна

2018-10-11 13:59:01

Дэлхийн эдийн засагт шинэ далд эрсдлүүд тулгарч байна гэсэн дүгнэлт бүхий ОУВС-ийн шинэ тайлан илтгэл гарчээ. Санхүүгийн тогтвортой байдлын тухайд, 2008 оныхтой харьцуулахад банкууд харьцангуй аюулгүй байдалд байгаа боловч нэлээд олон шинэ хүчин зүйлээс хамаарсан эрсдлүүд байна гэж энд тэмдэглэжээ.

Тэр дундаа АНУ-ын оролцоотой худалдааны дайнууд зах зээлүүдийг түгшүүрт автуулж байгааг ОУВС-ийн шинжээчид онцолжээ. Мөн нийгмийн тэгш бус байдлын түвшин өсөх хандлагатай байна гэж үзэж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн зогсохгүй нөхцөлд дэлхийн эдийн засагт нэлэнхүйд нь хүндхэн цохилт учирна гэж тус сангийн эдийн засагчид мөн дүгнэсэн байна.

Бусад аюул эрсдлийн тоонд тэд, Британийн Европын Холбооноос гарахтай холбоотой бужигнааныг нэрлэлээ. “Брексит”-тэй холбоотой нөхцөл байдал юун түрүүнд Европын зах зээлүүдэд таагүй нөлөөлнө. Британи улс хэлэлцээр байгуулалгүйгээр Европын Холбооноос гарвал одоо тус холбооны хүрээнд одоо үйлчилж байгаа Шенгений хэлэлцээр хангалттай үр өгөөжтэй хэрэгжих боломжгүй болно гэж ОУВС үзэж байна.

Энэ дашрамд сануулахад, худалдааны сөргөлдөөнүүд, тэдгээрээс үүдэж худалдаанд тавих хориг хязгаарлалтууд олширч байгаатай холбогдуулан ОУВС энэ даваа гарагт 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв таамгаа бууруулсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

ОУВС: Дэлхийн эдийн засагт шинэ далд эрсдлүүд тулгарч байна  
Үзсэн: 101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй