Шууд Chart

Гамшгийн төрөл бүрээр эрсдлийн түвшинг тодорхойлно

2018-10-11 15:26:04

ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газраас орон нутагт гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх цахим сургалтыг бүсчилсэн хэлбэрээр Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд байгуулж байна.

Гамшгийн эрсдлийн тойм судалгааг орон нутгийн түвшинд хийж, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн түвшинг тодорхойлох зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Монгол улс НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт 2016 онд нэгдэн орж, дэлхийн бусад орнуудтай харилцан туршлага солилцож, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Тиймээс энэ удаагийн цахим сургалт нь тус хөтөлбөрийн “Гамшгийн эрсдлийг тооцоолох түргэвчилсэн арга”-ыг ашиглан зохион байгуулж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Гамшгийн төрөл бүрээр эрсдлийн түвшинг тодорхойлно  
Үзсэн: 73 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй