Шууд Chart

“City Cup 2018” боулингийн тэмцээн болно

2018-10-11 15:49:35

Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.

Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх ажээ. Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг “CITY CUP” тэмцээн нь хамгийн олон баг оролцдог, өрсөлдөөн ихтэй, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн тэмцээн юм. Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. 


“City Cup 2018” боулингийн тэмцээн болно  
Үзсэн: 75 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй