Шууд Chart

ТИКА Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018-10-11 15:57:13

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ТИКА олон улсын байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад ТИКА-гийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах, ТИКА-гийн дэд координатор Т.Зэкиа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар байлцлаа. ТИКА Олон улсын байгууллагын Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч У.Эмрах нь шинээр томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалтаар албан ёсоор танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа төслийн явцад хийгдэж байгаа ажлын талаар танилцууллаа.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17, Чингэлтэй дүүргийн 17, Налайх дүүргийн 7-р хороодод ӨЭМТ баригдаж байгаа. Энэ онд багтан ашиглалтад өгөхөөр ажиллаж байгаа гэлээ. Мөн эрүүл мэндийн бусад төвүүдийн барилгын ажил болон баригдаж дуусч байгаа төвүүдэд тавих тоног төхөөрөмжийн талаар санал солилцлоо.


ТИКА Олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй