Шууд Chart

АНУ нисэх хүчнийх нь нууц мэдээллийг хулгайлсан хэмээн Хятадын тагнуулыг баривчилжээ

2018-10-11 16:59:37

АНУ нисэх хүчнийх нь нууц мэдээллийг хулгайлсан хэмээн Хятадын тагнуулыг баривчилсан байна. Лхагва гарагт АНУ-ын Хууль зүйн яамнаас энэ тухай мэдэгдлээ.

“Хятадын Төрийн аюулгүй байдлын яаманд ажилладаг нэг тагнуулыг эдийн засгийн тагнуул хийж, АНУ-ын агаарын хүчин болон агаарын хөлгийн компаниудын худалдааны нууцыг хулгайлахыг завдсан гэдэг үндэслэлээр ял тулгаж барьж хорьсон” хэмээсэн байна.

Хятадын тагнуул Янжун Шиу, Холбооны мөрдөх товчооны мөрдлөгө шалгалтын дараа өнгөрөгч дөрөвдүгээр сард Бельгид саатуулагдсан бол энэ мягмар гарагт Бельги энэ хүнийг АНУ-д шилжүүлсэн байна. Энэ талаар Холбооны мөрдөх товчоо “Санаанд оромгүй гэнэтийн шийдвэрээр АНУ-д шилжүүллээ” гээд “Энэ баривчилгаа АНУ-ын эсрэг эдийн засгийн тагнуул хийхдээ Хятадын Засгийн газар алдаа гаргасныг харуулж байгаа юм” гэсэн байна.

Мөн “Хятадын Жансу муж дахь Төрийн аюулгүй байдлын яамны орлогч дарга Янжун Шиу нь Америкийн агаарын хөлөг үйлдвэрлэгч хэд хэдэн компанид халдаж байсан” гэж мэдэгджээ. Үүнд нь АНУ-ын "Женерал Электрик" корпорацийн охин компани болох "Женерал Электрик" авиа компани багтаж буй юм байна.

Шинжээчдийн зүгээс энэ тухай энэ удаа Хятадын тагнуулыг барьж хорьсон явдал нь Бээжин, Вашингтоны худалдааны зөрчил маргааныг улам өрдөж байна гэж тайлбарласнаас гадна “Хятадын талаас бизнесийн зорилгоор тагнуулын үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр ирлээ” гэсэн байна.  


АНУ нисэх хүчнийх нь нууц мэдээллийг хулгайлсан хэмээн Хятадын тагнуулыг баривчилжээ   
Үзсэн: 103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй