Шууд Chart

Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа

2018-10-11 17:46:00

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа юм.“Олон улсын охидын өдөр”-ийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино.Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2018 онд энэ өдрийг “Охидтой хамт: Чадварлаг охидын хүч чадал” /With her: A skilled girl force/  хэмээх сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр зорилт тавьсан.

Уг өдрийн хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”,  “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж ,гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм. Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ үг хэлсэн юм.

Монгол улсын хэмжээнд 2017 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр 0-18 насны 587,250 охид байгаа бөгөөд 0-4 насны 191,702, 5-9 насны 167,007, 10-14 насны 113,948, 15-18 насны 114,593 охид байна.Энэхүү охидын чуулга уулзалтанд 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцлоо.Урилгаар өөр өөрийн салбартаа амжилт гаргасан охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр,  жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, Загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага нас хэрхэн өнгөрсөн, бага насны мөрөөдөл зорилго, хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө.  


Олон улсын охидын өдрөөр 600 охид чууллаа  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй