Шууд Chart

Хүүхдийн эрхийн асуудлыг онцлов

2018-10-12 10:33:26

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Гуравдугаар хороо аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих асуудлыг хэлэлцэж байна.

Тус хуралдаанд оролцсон гишүүн орнуудын төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах, энэ чиглэлд гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг даван туулах, цаашид авч хэрэгжүүлэх зорилтын талаар санал солилцов.

Төлөөлөгчид хүүхдийн эрхийг хангах, хамгаалахын тулд Хүүхдийн эрхийн тухай Конвенци, Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас баталсан Сендайн тунхаглал болон Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны 2015-2030 оны хүрээ, Хөгжлийн төлөөх санхүүжилтийн олон улсын гуравдугаар бага хурлаас баталсан Аддис Абабагийн үйл ажиллагааны хөтөлбөр, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх суурь конвенцийн Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрт туссан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх ёстойг илэрхийлэв.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд уг хуралдаанд оролцож, манай улс дахь хүүхдийн эрхийг хамгаалах чиглэл сүүлийн жилүүдэд гарсан ахиц дэвшил, тулгарч буй бэрхшээл, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж үг хэлэв.


Хүүхдийн эрхийн асуудлыг онцлов   
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй