Шууд Chart

Вашингтон муж цаазаар авах ялаас татгалзлаа

2018-10-12 12:36:48

Вашингтон муж цаазаар авах ялаас татгалзлаа. Тус муж улсын дээд шүүх ийм шийдвэр баталсан байна. Үүнээс өмнө нь Вашингтонд ялын дээд хэмжээ гүйцэтгэхээс түр түдгэлзэж байжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу өмнө оноосон цаазаар авах ялуудыг бүх насаар нь хорих ял болгон өөрчлөх ёстой болж байгааг “Вашингтон пост” сонинд мэдээлсэн байна.

Тус муж улсын хорих газруудад шүүхээс цаазын ял сонссон найман хүн хоригдож буй юм байна. Тэднийг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

АНУ-ын 30 муж улс цаазаар авах ялыг хэрэглэдэг. Холбооны хуульд мөн ийм ял оноох заалт байдаг. АНУ-ын Үндсэн хуулийн наймдугаар өөрчлөлтийн дагуу хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн этгээдийн үйлдсэн хүндрүүлэх нөхцөл бүхий хүн амины хэрэгт зөвхөн уг заалтыг хэрэглэхээр хязгаарласан байдаг.

Харин одооноос Вашингтон цаазаар авах ял оноодоггүй 20 дахь муж улс болж байна. Үүний зэрэгцээ цаазын ял оноох тоо сүүлийн жилүүдэд илт буурсан дүнтэй байгаа ажээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Вашингтон муж цаазаар авах ялаас татгалзлаа  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй