Шууд Chart

Элчин сайдын яамдын Фэйсбүүк хуудсууд албажлаа

2018-10-12 13:03:04

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Фэйсбүүк компани өөрийн төв оффистоо урьж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцсон.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг дэлхийд сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа уулзалтын үеэр онцолж,  юуны түрүүнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын Фэйсбүүк хуудсыг албажуулах шаардлагатай байгааг тэмдэглэсэн билээ. Фэйсбүүк компаниас дээрх уулзалтын үеэр манай талаас тавьсан хамтын ажиллагааны саналуудыг ажил хэрэг болгож, Монгол Улсын 17 Элчин сайдын яамдын цахим хуудсыг албажуулснаа ГХЯ-нд мэдэгдлээ. Ингэснээр гадаад оронд оршин суугаа монгол иргэд үнэн бодит мэдээллийг найдвартай эх сурвалжаас цаг алдалгүй, шуурхай авах боломж бүрдэж буй юм.

Цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах, Фэйсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлахад ашиглах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Фэйсбүүк хуудас нь баталгаажсан ДТГ-уудын хаяг 

Хот Улс ДТГ-ын нэр Фэйсбүүк холбоос
1. Астана Бүгд Найрамдах Казахстан Улс БНКУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Republic-of-Kazakhstan-1963210810632267/
2. Будапешт Унгар Улс Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Budapest-1490672767918116/
3. Бээжин Бүгд Найрамдах Хятад Ард Улс БНХАУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassy/
4. Варшав Бүгд Найрамдах Польш Улс БНПУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/ESYWAW/
5. Вашингтон Америкийн Нэгдсэн Улс АНУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongoliaDC/
6. Вена Бүгд Найрамдах Австри Улс БНАУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-Vienna-1768262430068047/
7. Канберра Австралийн Холбооны Улс Монгол Улсаас АХУлсад суугаа ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassyAU/
8. Лондон Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант Улс ИБУИНВУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-in-the-UK-1400255040231433/
9. Москва Оросын Холбооны Улс ОХУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embasmongru/
10. Ром Бүгд Найрамдах Итали Улс БНИУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolianEmbassyItaly/
11. Прага Чех Улс Чех Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/Embassy-of-Mongolia-to-the-Czech-Republic-420214891411555/
12. Сөүл Бүгд Найрамдах Солонгос Улс БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embassy.mongolia.31
13. Сингапур Бүгд Найрамдах Сингапур Улс БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/EmbassyOfMongoliaInSingapore/
14. Токио Япон Улс Япон Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MongolEmb/
15. Ханой Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс БНСВУ дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/MonEmbHanoi/
16. Стокгольм Шведийн Вант Улс Шведийн Вант Улс дахь Монгол Улсын ЭСЯ https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/
17. Женев Швейцарийн Холбооны Улс НҮБ дахь Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн Газар https://www.facebook.com/MongolianEmbassyGeneva/

Элчин сайдын яамдын Фэйсбүүк хуудсууд албажлаа   
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй