Шууд Chart

“Хөх үндэсний гал” хөгжөөх найрагчдын нэрс тодорчээ

2018-10-12 13:11:37

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам энэ сарын 15-нд болно.

УДБЭТ-ын тайзнаа болох уг наадмын хоёрдугаар шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорсон бөгөөд дараах байдлаар танилцуулья.

1. М.Амархүү
2. Б.Баттулга
3. М.Баянмөнх
4. М.Билэгсайхан
5. Л.Ганзул
6. Н.Гантулга
7. Э.Гантулга
8. О.Гончигсүрэн
9. Б.Жамбалдорж
10. Г.Ишхүү
11. Ш.Лхамноржмаа
12. Н.Минжинсайхан
13. М.Наранболд
14. В.Нэргүй
15. П.Нямлхагва
16. Ай Төмөр-Очир
17. Ц.Төмөрхуяг
18. С.Ууганбаяр
19. Н.Цэемаа
20. Ш.Энхбаатар
21. Л.Эрдэнэбат

Дээрх наадмын зорилго нь үндэсний бахархал нэвт шингэсэн, үлэмж гэгээн хувь тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад оршиж байгаа гэнэ.

Наадамд оролцох шүлгийн сэдэв нь:

1.Сумын наадам /найрагчийн сумын наадам шүлгийг санана уу. Хайр дурлалын сэдэвтэй/

2.Аймгийн наадам /найрагчийн “Эрээн уул” шүлгийг санана уу. Байгалийн сэдэвтэй/

3.Улсын наадам /Найрагчийн “Тусгаар тогтнол” гүр дуулалыг санана уу. Эх орны сэдэвтэй/ байх аж.

Нэгдүгээр байрт шалгарсан найрагч гурав, хоёрдугаар байрт шалгарсан нь хоёр, гуравдугаар байрт шалгарсан нь сая 500, дөрөв, тавдугаар байрт шалгарсан нь сая, 500 мянган төгрөг, өргөмжлөл гардах юм байна.

Зохион байгуулагчаар Монголын зохиолчдын эвлэл, Монголын уран зохиолын академи, Өвөрхангай аймгийн Бүрд сумын засаг даргын тамгын газар, тус сумын нутгийн зөвлөл “Дэндэвийн Пүрэвдорж” сан “Үй Цай” сургууль ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөх үндэсний гал” хөгжөөх найрагчдын нэрс тодорчээ  
Үзсэн: 179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй