Шууд Chart

Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна

2018-10-12 14:16:47

МҮОНРТ-ийн "MNB хүүхдүүд" цэцэрлэгт цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

• Сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
• Багш, удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахих
• Сургалтыг төлөвлөх хэрэгжүүлэх, зохион байгуулах, зурж боловсруулах, ярьж ойлгуулах, сэтгэл хөдлөлөө хянах, ачаалал даах чадвартай байх
• Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай, хурдан шаламгай, цагийн менежмент сайтай байх
• Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
• Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба

Утас: 325802


Цэцэрлэгийн багш сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй