Шууд Chart

Олон нийтийн төвийн сургалтад ХЗДХЯ-ны харьяа байгууллагууд хамрагдав

2018-10-12 16:42:22

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтнуудад зориулан зохион байгуулдаг сургалт, соён гэгээрүүлэх ажиллагааны IV улирлын нээлт тус газрын Олон нийтийн төвд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эхэлж, үүнд Хууль зүйн, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Архивын ерөнхий газрын 277 алба хаагч хамрагдлаа.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид төрийн байгууллагуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу сургалт хийв. Тухайлбал, Баянзүрх, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн  албан хаагчид зэрэг нийт 277 хүнд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт хийж, Тээврийн цагдаагийн албаны сахилгын зөвлөгөөнд цагдаагийн албан хаагчид холбогдсон гэмт хэрэг, Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөв.

2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар тус газрын Олон нийтийн төвийн сургалтад хамрагдсан албан тушаалтнуудын тоог байгууллагаар харуулбал:

Мөн Авлигатай тэмцэх газар нь “Таван богд групп” ХХК-иас ирүүлсэн саналын дагуу тус группийн болон харьяа компаниудын захирал, удирдах ажилтан, нийт 32 хүнд “Хувийн хэвшилд авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” сэдвээр, хүнд суртлын индексийн судалгаа хийх Худалдаа аж үйлдвэрийн танхимын 38 судлаачид авлигын эсрэг сургалт хийж, арга зүйн удирдлагаар хангав.


Олон нийтийн төвийн сургалтад ХЗДХЯ-ны харьяа байгууллагууд хамрагдав  
Үзсэн: 196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй