Шууд Chart

Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ

2018-10-12 18:21:28

Нийслэл хот, БНСУ-ын Инчеон хотын дарга нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 100 га талбайг ойжуулах төсөл өнөөдөр эхэллээ.

Иргэдийн дунд хогийн хонхор гэж нэрлэгддэг байсан хуучин хогийн цэгийн орчмыг 10 жилийн хугацаанд ойжуулж, иргэдийн амралт чөлөөт цагийн тав тухтай орчныг бүрдүүлэх ажлыг Нийслэлийн Байгаль орчны газар, Инчеон хотын Байгаль орчны газрууд хамтран Инчеон хотын санхүүжилтээр хийх бөгөөд газрын доройтлыг арилгаж, цөлжилтийн эсрэг ногоон зурвас байгуулахад төслийн зорилго оршиж байгаа юм.

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд эхэлсэн эхний ээлжийн ойжуулалтад Инчеон хотын захиргааны төлөөлөгчид, тус хотын иргэдийн төлөөлөл, Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид, байгаль хамгаалагчид, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэд оролцлоо.

Судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 20,6 хувь нь хүчтэй, 74,5 хувь нь дунд зэргийн доройтолд өртсөн байдаг гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Хогийн цэгийг хотын ой болгох төсөл эхэллээ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй