Шууд Chart

Будапештийн дэвжээ манайханд хэзээнээс ээлтэй

2018-10-18 13:24:37

Бөхийн төрлүүдийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ нөгөөдөр Унгарын нийслэл Будапештэд болно.

Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд Унгарын домогт боксчин Ласло Паппын нэрэмжит “Будапешт арена”-д (энэхүү ордонд өнгөрсөн жил жүдогийн насанд хүрэгчдийн ДАШТ болсон) зохион байгуулагдах юм. Мажарууд 1985, 1986, 2005, 2013, 2016 оны ДАШТ-ийг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахь удаагаа хүлээн авна.

Монголын бөхчүүдэд Будапештийн дэвжээ хэзээнээс ээлтэй бөгөөд энд болсон таван дэлхийн аваргад дөрвөн мөнгө, есөн хүрэл, нийт 13 медаль хүртсэн байдаг. Тодруулбал, 1985 онд гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ 62 кг-д, гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болд 68 кг-д мөнгө, гавьяат тамирчин Лувсангийн Энхбаяр агсан 74 кг-д хүрэл, ирэх жил нь А.Энхээ гавьяат 62 кг-д хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтан болж байв.

Тэгвэл 19 жилийн дараа буюу 2005 онд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 55 кг-д, гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал 51 кг-д хүрэл, 2013 онд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа мөнгө, Ганзоригийн Мандахнаран, Очирбатын Бурмаа, Очирбатын Насанбурмаа, Тунгалагийн Мөнхтуяа хүрэл, 2016 онд Даваасүхийн Отгонцэцэг хүрэл медалийн эзэд болсон түүхтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Будапештийн дэвжээ манайханд хэзээнээс ээлтэй  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй