Шууд Chart

Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд тогложээ

2014-01-15 10:51:44

Монголын түүхэнд Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе гэж тэмдэглэдэг.  Монголын олон ангит кино компани, “N” энтертайнментийн хамт олон түүхийн энэхүү хэсгийг үзэгчиддээ хүргэхээр орчин цагийн өнгө аясыг шингээсэн “Бага хаадын үе” нэртэй  түүхэн сэдэвт 20 ангитай кино бүтээжээ. Киноны зохиолч, продюсероор Ален Арман ажилласан бөгөөд зохиолоо олон зуун эх сурвалж ашиглаж долоон жилийн турш бичсэн байна. Киноны багийн бүрэлдэхүүнд найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосон бөгөөд нийт 500 орчим хүн оролцжээ. Мөн киноны Чингис хааны дүрд АЖ А.Энхтайван, Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд нар тогложээ. Уг кино энэ сарын 20-нд телевизээр цацагдаж эхлэх бөгөөд одоохондоо аль сувгаар гарах нь тодохойгүй байгаа ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Мандухай хатны дүрд АЖ Н.Сувд тогложээ   
Үзсэн: 3796 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй