Шууд Chart

Мэссигүй, Роналдогүй тоглолтод Барселона Реал-Мадридыг бут ниргэлээ

2018-10-29 15:10:37

Португалийн шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо 2018 оны ДАШТ дууссаны дараагаар Италийн Ювентус багийн төлөө зүтгэхээр болж Реал Мадридыг орхисон билээ. Роналдогоо алдсан Реал-Мадрид багийн Барселонатай таарах учраа хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлын төвд байсан. Тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө Барселона багийн тоглогч Лионел Мэсси гартаа гэмтэл авснаар тус тоглолтод оролцох боломжгүй болсон.

Ингээд өчигдөр явагдсан Эл-Классикогийн тоглолтод Барселона давуу байдлаа харуулан 5-1 харьцаатайгаар Реал-Мадридыг бут ниргэлээ. Тус тоглолтод Барселона багийн тоглогч Луйс Суарез 3 гоолФилипе Коутиньо 1 гоолВидал 1 гоол тус тус оруулсан байна. Харин Реал Мадрид багаас тоглолтын 50 дахь минутад Марсело гоол оруулжээ.

Ингэснээр Барселона баг 21 оноотойгоор Испанийн Ла-Лигийг тэргүүлж байгаа бол, Реал Мадрид 14 оноотойгоор 9 дүгээр байрт жагсаж байна.

Нийтэлсэн: А.Баянмөнх

Мэссигүй, Роналдогүй тоглолтод Барселона Реал-Мадридыг бут ниргэлээ  
Үзсэн: 401 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй