Шууд Chart

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Филиппинд бэлтгэл хийнэ

2018-10-30 12:13:08

Хөлбөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг амжилттай давсан Монголын үндэсний шигшээ баг хоёрдугаар шатны бэлтгэлээ базаахаар өнөөдөр Филиппин улсыг зорилоо. Тэд өнгөрсөн сард Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд шалгарсан. Түүнчлэн энэ сард Сингапур, Лаосын багуудтай ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн юм. Харин энэ удаад Филиппин улсад долоо хоногийн хугацаатай нэгдсэн бэлтгэл хийх аж.

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо ирэх сарын 11-нд БНАСАУ-ын багтай хийх бол 13-нд Тайваньтай, 16-нд Хонконгийн эсрэг тоглоно.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Филиппинд бэлтгэл хийнэ  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй