Шууд Chart

Гадаа тоглох нь хүүхдийн эрүүл мэндийг сайжруулдаг

2018-11-02 11:14:16

Энди Чан хэмээх 11 настай хүү бусдын адил компьютер тоглоомоос холдож чаддаггүй. Компьютер тоглоогүй үедээ олон цагаар ном уншиж, гэрийн даалгавраа хийдэг. Амарч байх үедээ байнга зурагт үздэг. Харин тэрээр ойрын хараа муутай. Энди Чаны нүдний эмч Деннис Ламын хийсэн судалгаагаар ХонгКонгийн бага сургуулийн хүүхдүүдийн ойрын харааны муудалт 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 7 хувиар өсчээ.

Хүний авч байгаа мэдээллийн 90 хувь нь бидний нүд, чихээр дамжин тархинд очдог. Харж байгаа объект болон нүдний хоорондын зай ойр байх тусам нүдэнд илүү их ачаалал өгч, хараа муудахад нөлөөлдөг байна. Хэдийгээр эрдэмтэд зурагт, компьютер дижитал технологи хараанд шууд нөлөөлж байна гэж батлаагүй ч хүүхдийн хараанд муугаар нөлөөлж байгааг үгүйсгэхгүй байгаа аж. Зурагт үзэж эсвэл компьютер дээр юм хийж байгаа бол 30 минут тутам хөндийрч амралт авч байх.

Ном уншихдаа номоо нүднээсээ 40 см-ийн зайтай байлгах. Хөдөө гадаа салхинд гарч байх хэрэгтэй гэнэ. Хонконгийн ихэнх оршин суугчид бөгс эргэх зайгүй маш жижиг өрөөтэй орон сууцанд амьдардаг учир хараанд нь бас нөлөөлж байж болох юм гэж эмч нар үзэж байна. Байгалийн гэрэл, ялангуяа нарны гэрэл ойрын хараа муудахаас хамгаалдаг байна.

Хүүхдүүд 7 хоногт доод тал нь 10-14 цаг наранд гарч байх нь хүүхдийн хараа муудахаас хамгаална гэнэ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ хэтэрхий их гадаа тоглолоо гэж зэмлэх хэрэггүй юм байна. Гадаа тоглох нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна.


Гадаа тоглох нь хүүхдийн эрүүл мэндийг сайжруулдаг  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй