Шууд Chart

Б.Мишээл даамын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв

2018-11-04 09:10:00

Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо болж өчигдөр өндөрлөлөө. 15 орны 250 гаруй даамчин өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин оюун ухаанаа өрсөлдүүлж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан талаар бид өмнө мэдээлсэн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчдыг Монголын даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын их мастер (ОУИМ) Р.Манлай ахлан, ерөнхий дасгалжуулагчаар ОУИМ Г.Ганжаргал, асгалжуулагчаар спортын мастер Д.Чойжилсүрэн, Р.Нармандах нар дажилласан.

Өчигдөр тус тэмцээний үндсэн төрлийн дүн гарахад охидын өсвөрийн ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн спортын мастер Б.Мишээл зургаа хожиж, хоёр тэнцэн, нэг хожигдож нийт 14 оноо авсан амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр ОХУ-ын Ольга Балуковатай адилхан оноо авсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентын зөрүүгээр ард нь бичигдэв. Б.Мишээл өмнө нь 2016 онд Туркийн Измирт зохиогдсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байсан аж.

Үүнээс гадна охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ. Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байрт шалгарсан байна. Хэрвээ хожсон бол хүрэл медаль хүртэх байжээ. Харин хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.

Ийн Монголын баг нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар өсвөр, залуучуудын ДАШТ-ийг өндөрлүүлэв.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Мишээл даамын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв  
Үзсэн: 796 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй