Шууд Chart

"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилгахыг үүрэг болгов

2018-11-04 13:26:59

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугам сүлжээнд доголдол үүсэж бөглөрснөөр Рашаант багийн айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урсаж байгаа тухай иргэдээс санал хүсэлт ирүүлсэн байна.

Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 3-ны өдөр “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүсээд байгаа бохирын шугам сүлжээний доголдол, үйлдвэрийн зөрчил дутагдлыг шуурхай арилгах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгчээ. 

Тухайлбал, “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн хог хаягдал болох малын бохир гэдэс дотор, цус, ноос, тос зэргээс шалтгаалан бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлд бөглөрөл үүсэж, айл өрхүүдийн хашаа, гудамжаар бохир ус урссан байна. Тиймээс цаашид “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугамын шүүлтүүрийг нэмэгдүүлэх, тунгаагуурын сав байрлуулах, 200 диаметр шугам шинээр тавих зэрэг арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэжээ. 

Мөн “Эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай” МХГ-ын Улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж гаргаж, Бохир ус зайлуулах, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээний тухай “Амьтан, ургамлын гаралтай тос төв суурин газарт 15.0-25.0 мг\л байна” гэсэн заалтыг ханган ажиллах, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлийг бүрэн арилган 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хариу мэдэгдэж ажиллахыг “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн захирал Ө.Түвдэндоржид анхааруулсан байна. 


"Мал төхөөрөх үйлдвэр"-ийн зөрчил дутагдлыг арилгахыг үүрэг болгов   
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tuvdee [202.126.89.xxx] 2018-11-05 11:34
Deeguur tolgoitiin xuvi ezemshideg kompani bna

Бидэнтэй нэгдээрэй