Шууд Chart

БНХАУ бензин, дизель түлшний үнийг бууруулж байна

2018-11-04 13:37:36

БНХАУ-д өчигдрөөс эхлэн бензин болон дизель түлшний жижиглэнгийн үнийг бууруулсан тухай тус улсын Хөгжил, өөрчлөлт шинэчлэлийн улсын хороо мэдэгдлээ. Энэ удаагийн үнийн бууралт нь 2014 оноос хойших хамгийн том хэмжээний бууралт болж байна.

Хятадын үнийн зохицуулалтын хороо дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн өөрчлөлтийг тооцож, бензин болон дизель түлшний тонн тутмын үнийг 375 юань, 365 юаниар буулгаж байна.

Хэрвээ дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн үнийн хэлбэлзэл 50 юаниас дээш давж, ажлын 10 хоногт шинээр тогтсон үнэ хэвээр хадгалагдах тохиолдолд Хятадын дотоод зах зээлд бензин болон дизель түлшний үнэд зохицуулалт хийдэг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ бензин, дизель түлшний үнийг бууруулж байна   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2018-11-05 09:35
Сайхан юм өө
Зочин [103.26.195.xxx] 2018-11-04 18:02
тэнэг хужаанууд вэ манайд бол эсрэгээрээ нэмж бн тэгэхээр бид аугаа үндэстэн

Бидэнтэй нэгдээрэй