Шууд Chart

“Монгол бахархлын өдөр” хүчит 128 бөх зодоглоно

2018-11-05 10:14:46

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” энэ сарын 08-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жил уламжлал ёсоор "Монгол бахархлын өдөр"-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 14:00 цагт эхэлнэ. Үзэгч та бүхэн тус барилдааныг МҮОНТ, Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудас, MNB.mn сайтаар шууд хүлээн авч үзээрэй.

Сонирхуулахад, 2017 оны "Монгол бахархал"-ын өдрөөр барилдсан хүчит 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, Хантайшир бөхийн дэвжээ, Туушин компанийн бөх, Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” биеийн тамир, спортын хорооны бөх, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.


“Монгол бахархлын өдөр” хүчит 128 бөх зодоглоно  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.22.xxx] 2018-11-06 06:45
Behkiin Ergeegee neej chadahkgui estoi neg huuli ni guuli bolchihkson abilgal heeli hahuulid idegdsen muuhkai huurnuud yumaa
Зочин [83.97.157.xxx] 2018-11-06 03:50
Ene gvzeegee unjuulsan buhchvvdiig odoo vzehee bolieo.buun hahuuli,hor nairuulah,davaany naimaa
Ок [66.181.187.xxx] 2018-11-05 20:40
Өө ямар сайхан юм бэ бөхийн өргөө гэж суух суудал цөөхөн билет тасалбараа шагчидаар нэг нугалуулж зардаг балиар газраас хол ийм л газраа ялангуяа том том барилдаанаа зохион байгуулах нь зөв
varane [66.181.186.xxx] 2018-11-05 19:16
Bux mori gexeer durgui huruh yum. Uls tur ni hutgaldaad unen hereg alga daa.
бөх сонирхогч [202.9.42.xxx] 2018-11-05 18:19
Энэ барилдааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулах саналтай байна.
Зурагт үзэгч [202.21.100.xxx] 2018-11-06 09:59
Чингисийн эсвэл өвөөгийн талбай гээч, тэгээд ч өвөөгийн төрсөн өдөр шүү дээ. Бөхчүүд өвөөдөө хүндэтгэлтэй хандаж булхай булайгүй сайхан барилдчих хэрэгтэй байна даа
Зочин [139.5.217.xxx] 2018-11-05 17:31
бөхийн өргөө ард түмний хандиваар боссон харин одоо төрийн өмч болого ард түмэн бөхөө бөхийн өргөөнд нь үзмээр байна
Зочин [64.119.20.xxx] 2018-11-05 17:10
Нямдорж Дашийг бөх барилдах эрхийг хас санаа нь амарсан даа . Энэ хорчингоос болж бөхийн өргөө хаагдсан даа. Яхир хонзонтой зан нийгэмд ийм хортой.
Буян ухаа спортын ордон [122.201.23.xxx] 2018-11-05 17:09
сар шинийн баярын үндэсний бөхийн барилдааныг энд зохион байгуулах хэрэгтэй.
Зочин [66.181.184.xxx] 2018-11-05 17:02
одоо хоёулаа допингийн хар дансанд орсон доо хөөрхийс

Бидэнтэй нэгдээрэй