Шууд Chart

Энэ 7 хоногийн дунд үеэр зарим нутгаар цас орж, шуурга шуурна

2018-11-06 09:26:19

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 05-наас 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны дунд үеэр зарим нутгаар цас орон шуурч, хүйтэн байна -


Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7, 11-нд зарим газраар, 9-10-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд Алтайн уулсаар, 8,11-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 5-8-нд Монгол Алтай болон Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 9-нөөс бага зэрэг дулаарна.


 

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 7-нд нутгийн баруун болон хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-11нд нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Салхи 7-8, 10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч шороон болон цасан шууррга шуурна. 5, 7-8-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Тэрэлж орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 9-нөөс хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 8-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5, 8-9нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 7, 10-11 нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 8-нд зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 5, 8-нд ихэнх нутгаар хүйтэн байна. Бусад хугацаанд Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Энэ 7 хоногийн дунд үеэр зарим нутгаар цас орж, шуурга шуурна  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй