Шууд Chart

Ромеш Ранганатханы шоу Монголд болно

2018-11-06 10:29:27

Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь Мартин Мор, Том Родес, Адам Хантер нарын алдартны тоглолтыг өөрийн клубтээ зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 10-ны бямба гарагт Их Британийн комедиан Ромеш Ранганатханы шоуг зохион байгуулахаар болжээ.

Тэрбээр Монголд аялах болон баримтат кино хийх зорилгоор ирсэн ч “UB комеди” клубээс тавьсан саналыг зөвшөөрч, тус клубийн тайзнаас Монголын үзэгчдэд инээд бэлэглэх гэнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ромеш Ранганатханы шоу Монголд болно  
Үзсэн: 264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй