Шууд Chart

“Устгал” абсурд жүжиг пүрэв, баасан, бямба гарагт үзэгчдэд хүрнэ

2018-11-06 15:02:12

 

Абсурд буюу утга учиргүй хэмээх үгнээс үүсэлтэй театрын урсгал дэлхийн тайзны урлагийн ертөнцөд Сэмюэл Бэккэт, Жан поль Сартр, Эжен Ионеско, Антонен Арто, Жан Ануй, Петера Туринни, Марша Норман нарын олон гайхалтай уран бүтээлчийг бэлэглэсэн. Эл урсгал чиглэл нь хүмүүний огт утга учиргүй гэж боддог бүхний цаана жинхэнэ утга учир, мөн чанар нуугдаж байдгийг үзэгчдэд ойлгуулж, мэдрүүлэхийг зорьдог. Тиймдээ ч Сэмюэл Бэккетийн "Годог хүлээхүй" жүжгийг найруулан тавиагүй театр бол театр биш гэх цуу үг тарсан.  Тэгвэл найруулагч, жүжигчин Д.Бямбацогт “Live theatre” хэмээх уран бүтээлийн нэгдэл байгуулж, Австрийн жүжгийн зохиолч П.Туриннигийн “Устгал” абсурд, драмын жүжгийг найруулан үзэгчдэд хүргэж байна.

Өнгөрсөн сарын 30-нд нээлтээ хийсэн тус бүтээл Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд долоо хоног бүрийн пүрэв, баасан, бямба гарагт 19:00 цагаас тоглогдоно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Устгал” абсурд жүжиг пүрэв, баасан, бямба гарагт үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй