Шууд Chart

ОХУ-ын эсрэг АНУ нэмэлт хориг тогтооно гэдгээ дахин санууллаа

2018-11-07 09:49:35

АНУ-ын Төрийн департаментаас энэ тухай өчигдөр “Хэрэв Оросын тал химийн зэвсэг хэрэглэхгүй гэсэн бодитой баталгаа өгч чадахгүй бол Вашигнтон нэмэлт хориг шахалт тавина” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрөгч наймдугаар сард төрийн департамент, Химийн болон Биологийн зэвсэг устгах 1991 оны гэрээг Оросын тал дагаж мөрдөхгүй бол 90 хоногийн дараа хориг арга хэмжээ авна гэж анхааруулж байсан юм.

Барууны хэвлэлд бичсэнээр энэ гэрээний дагуу Москва Сергей Скрипал, түүний охин Юлия Скрипал нарыг хордуулахад ашигласан "Новичок" хэмээх хорны хэрэглээг зогсоож, ард иргэдийнхээ эсрэг энэ төрлийн зэвсэг ашиглахгүй байх, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудаар хяналт шалгалт хийлгүүлэхийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай болсон.

Харин өчигдөр АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Хидер Науэрт энэ тухай “ОХУ энэ нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гэж өнөөдөр Конгресст мэдүүлнэ” гэсэн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард Зөвлөлтийн тагнуул асан Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан гэх хэргийн дараа ОХУ-ын 100 дипломатыг Европын улсууд, АНУ эх орноосоо албадан гаргасан юм. Үргэлжлүүлэн наймдугаар сард ОХУ-ын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүнийг хамруулан эхний шатны хоригоо тавьсан. Дараагийн хориг арга хэмжээ өмнөх хоригоос илүү хатуу байх болно гэж АНУ-ын Төрийн департамент тэр үед сануулсан юм.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар ирэх долоо хоногт Парис хотод богино хугацаанд уулзана гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын эсрэг АНУ нэмэлт хориг тогтооно гэдгээ дахин санууллаа  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.57.94.xxx] 2018-11-08 19:34
Орос Хятад 2 одоо дийлдэхгүйээ. Аль хэдий нь хүчирхэгждсэн.
Зочин [103.212.118.xxx] 2018-11-08 10:42
unen yg
Зочин [103.229.121.xxx] 2018-11-08 10:31
ANU- giin horig gej baihgyi ANU yaahaaraa busdad horig mabih yosmoi baidgiim ANU dandaa uls orniig yimyylj dain hiij ashig oldog ..
Иргэн [122.201.24.xxx] 2018-11-08 06:38
Орос химийн зэвсэгийн хяналтаа алдсан нь сайн хэрэг юм уу? Орсод хамаг газар нутгаа алдаж олон мянган иргэдээ хороологчодд юунд саймширна вэ? Ядаж Казакстантай шууд харьцуулахгуй гэж зурвас газар хуртэл авсан байгаа биз дээ
Зочин [202.21.106.xxx] 2018-11-09 09:04
Малаа орос бүх химийн зэвсгээ устгасан
Зочин [64.119.20.xxx] 2018-11-07 21:58
Manai uheruud yugaa ch medehgui hudalaa muurulduj baihaar uursdiiguu hucheer l barav. Ter oros amerik 2 ta nartaa ta nargui hoorondoo uchiraa amarhaan olchino bitgii sanaa zov.
Зочин [202.21.106.xxx] 2018-11-08 07:29
Нийгэмд хэрэггүй үхээнц дорой , амьдрал нь ч гэсэн өөр шиг нь дорой ядуу , амьдралын идэвхгүй хүн хог. Үхээч чи
Bat [87.214.37.xxx] 2018-11-07 21:45
Хориг тавих тусам Орос орны хөгжил нэмэгдэж байгаа АНУ- хориг гэдэг нь зүгээр л тоглоом.
Чогдон [66.181.184.xxx] 2018-11-07 21:35
Эцэстэй тулцан хориг тавьсан юм бишүү одоо өөр ямар хориг байгаа юм бол путинд хөл хорио тогтоох байх
Зочин [202.21.106.xxx] 2018-11-07 20:42
Инээдтэй. Орос эхэндээ хоригоос болж бараг л хямарсан. Одоо яаж бна. Барууны нүд сохорсон юмуу даа. Бүхнийг дотооддоо хийж эхэлсэн. Европоос авдаг бүхнээ Хятад , Латин Америкаас авдаг болсон. Бас экспортлож бна. Дээрх улсуудаас гадна Израйл хожоод гарсан. Харин Европ алдсан. Маш ихийг алдсан. Хямралд ойрхон бгаа. Америкийг дагаж далдаганаад алдсан. Нэмээд хориг тавьлаа гэхэд Орос гарцаа маш амархан олно. Путин шиг стратегич дэлхийд байхгүй.

Бидэнтэй нэгдээрэй