Шууд Chart

Хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигт дэвших боломжтой

2018-11-07 09:43:30

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагааны дагуу 2016 оны есдүгээр сард Унгарыг зорьсон дөрвөн хөлбөмбөгчний нэг нь Сэлэнгэ нутгийн унаган хүү Ганболдын Ганбаяр. Тэрбээр "Пушкаш академи"-д суралцаж, мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан Унгарын гуравдугаар лигт албан ёсны тоглолтуудад оролцож байна.  

Түүний тоглож буй лигээс шалгарсан тоглогчид тус улсын дээд лигийн багт тоглох боломж нээгддэг аж.

Дашрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгдөөс "Пушкаш академи"-д энэ хичээлийн жилд Г.Ганбаяраас гадна Ж.Эрдэнэзолбоо, Б.Ган-Эрдэнэ нар суралцаж байна.

 

 

ganba2 from BTurbo on Vimeo.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хөлбөмбөгч Г.Ганбаяр Унгарын дээд лигт дэвших боломжтой  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй