Шууд Chart

Саудын сэтгүүлчийн аминд халдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсээс байцаалт авах шаардлагатай

2018-11-07 10:05:26

Саудын Арабын  сэтгүүлч  Жемаль Хашоггигийн  амь насанд халдсан хэргийг  мөрдөн шалгах ажиллагаа   олон улсын   анхаарлын  төвд  байна.  өчигдөр  НҮБ-ыг   хүний эрхийн зөвлөл Саудын Араб дахь хүний  эрхийн асуудлыг хөндсөн  сонсголыг зохион байгуулсан  байна. энэ үеэр    АНУ, Их Британи, Герман, Канад  Австрали зэрэг  40 орны төлөөлөгч  энэ хэргийг сайтар мөрдөн шалгахыг уриалсан байна.  

Харин энэ хооронд  Туркийн  гадаад хэргийн сайд Японд айлчлах  үеэрээ   энэ  асуудалтай холбоотой мэдэгдэл хийснийг хэвлэлүүд онцолж байгаа юм. Тус мэдэгдэлдээ "Сэтгүүлчийн аминд  хүрсэн этгээдүүд  хэн нэгнээс  үүрэг зааварчилгаа  авсан  байсан.  Бидний  хувьд   хэн  ийм зааварчилгаа өгснийг   тодруулахыг зорьж  байна.  Мөн  Саудын Арабт  саатуулагдаад байгаа   18  сэжигтнийг  Туркэд  авчран   байцаалт мэдүүлэг  авах  ёстой  гэж  би  үзэж  байна.  Мөн   Туркийн тал   Саудын  Арабаас  хэд хэдэн  асуултын  түүний дотор  сэтгүүлчийн  цогцос  хаана  байгаа вэ  гэдэг асуултынхаа  хариуг ч аваагүй  байна" гэжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын сэтгүүлчийн аминд халдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсээс байцаалт авах шаардлагатай  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй