Шууд Chart

Сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг олоогүй байна

2018-11-07 10:47:36

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт сураггүй алга болсон БНХАУ-ын хоёр иргэн олдоогүй байна. Алба хаагчид эрэн хайх ажиллагааг 13 хоног үргэлжлүүлж байгаа юм.     

Өчигдөр эрэн хайх ажиллагааг эрчимжүүлэхээр "МИ-8" нисдэг тэрэгтэй баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлджээ. Тодруулбал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа н.Мандахгэрэлээр ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын хоёр, Үндэсний аврах бригадын дөрвөн алба хаагчтай ажлын хэсэг эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор газар дээр нь очиж ажиллахаар болсон байна.     

БНХАУ-ын харьяат 21 настай эрэгтэй Мау Рун Шин, 28 настай эмэгтэй Гуо Юү Чин нар нь аравдугаар сарын 18-ны өдөр Хатгал тосгонд ууланд гурав хоног аялахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байгаа юм.

Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0275 дугаар анги, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны ажилтнууд, алба хаагчид болон ар гэрийнхэн болох Хятад улсын иргэд гээд нийт 50 орчим хүн авто машинаар, мориор, явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. 


Сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг олоогүй байна   
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.180.xxx] 2018-11-07 12:41
хаанахын хэн гэгч нь хятадыг чирч ирж гай тарьсан хэрэг вэ?

Бидэнтэй нэгдээрэй