Шууд Chart

Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль хайлна

2018-11-07 15:10:51

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу Эзэн Богд Чингис хааны мэлмий гийсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр маргааш тохионо. Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” туулийг маргааш Богд хааны ордон музейд хайлах юм байна.

 “Хаан цэцэн Зурхайч” нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалтай аж. Уг туулийг Урианхайн домогт их туульч Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж “Хаан туульсын өргөө”-нд 11: 40 цагт хайлж эхэлнэ.

Туулийн үргэлжлэх хугацаа 8-10 цаг бөгөөд завсарлагаар язгуур урлагийн тоглолт үзүүлж, Богд хааны ордон музейгээс хоол цайгаар үйлчлэх аж.

Дашрамд дуулгахад, Тууль шимтэн сонсох үзэгчид /Хаан туульсын өргөө нь монгол гэр бөгөөд цахилгаан халаалттай/, тус музейн дүрмийг чандлан баримтлах хэрэгтэй.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль хайлна  
Үзсэн: 176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй