Шууд Chart

Польш улсад Европын холбооноос гарах “ноцтой аюул” нүүрлэсэн тухай мэдэгдлээ

2018-11-08 09:30:00

Польш улсад Европын холбооноос гарах “ноцтой аюул” нүүрлэсэн тухай Европын зөвлөлийн тэргүүн мэдэгдлээ. Польш улс Брюссельтэй дэгдсэн маргаанаас болж Европын холбооноос гарахад тун ойрхон байгаа тухай Европын зөвлөлийн тэргүүн Дональд Туск мэдэгдлээ. Тускийн хэлж байгаагаар, хэрвээ Польшийн улстөрчид Европын холбооны удирдлагатай эв зүйгээ олж чадахгүй бол тус улс Европын холбооноос гарах буюу полексит болж, энэ нь ноцтой аюул учруулах юм байна.

Дональд Туск Польшийн эрх баригч намын удирдагч Ярослав Качинский гүн ангалын ирмэгээр явж, ингэснээр өчүүхэн алдаанаас болж Польш улсыг Европын холбооноос гаргах үйл явцыг өдөөж магадгүй байгаа юм байна.

“Европын холбоо Польш улсыг Их Британитай адил ямар ч хамаагүй үнээр үлдээхийг нэг их хүсэхгүй байх. Үүнээс л би маш их болгоомжилж байна” гэж Туск мэдэгдлээ.

Сүүлийн үед Польш улс дүрвэгчид хүлээн авахаас татгалзсан, хуучин тус улсын Ерөнхий сайд байсан Дональд Тускийг маш их шүүмжилдэг зэргээс үүдэж Европын холбооноос гарах асуудал байнга л шахуу тавигдаж ирсэн. Гэтэл эрх баригч “Эрх зүй, шударга ёс” намын шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх шийдвэр Еврокомиссийн дургүйг багагүй хүргэсэн. Энэ шийдвэрийн дүнд Польшийн Дээд шүүхийн шүүгчдийн гуравны нэг нь хугацаанаасаа өмнө ажлаасаа халагдахад хүрчээ.

Еврокомисс Польшийн эрх баригчдын шүүхийн шинэчлэлийн хүрээнд баталсан 13 хуулийг дээдлэх зарчмыг зөрчиж, шүүхийн системийг улс төржүүлэх боломж олгож байна гэж үзэж, Европын зөвлөлд Польш улс санал өгөх эрхийг нь цуцлах үйл явцыг эхлүүлэхээр шийдсэн.

Өнгөрсөн наймдугаар сард Еврокомисс Польшийн эрх баригчдад шүүхийн шинэчлэлийг Европын холбооны зүгээс тавьж буй шаардлагын дагуу хийхэд нэг сарын хугацаа өгсөн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Польш улсад Европын холбооноос гарах “ноцтой аюул” нүүрлэсэн тухай мэдэгдлээ   
Үзсэн: 285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй