Шууд Chart

Эммануэль Макрон: Европчуудыг хамгаалах жинхэнэ европ арми хэрэгтэй

2018-11-08 10:00:00

"Европчуудыг хамгаалахын тулд жинхэнэ европ армийг бүтээх хэрэгтэй" гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрбээр дэлхийн 1-р дайны тулаан болж байсан газруудаар явж байхдаа Верден хотод хэлсэн үгэндээ "ОХУ Европод заналхийлэх чадамжтай гэдгээ харуулж байгаа энэ үед Европ энэ аюулаас өөрөө өөрийгөө хамгаалах чадамжтай байх ёстой. Энэ нь өөрийн гэсэн европ армитай болох ёстой гэсэн үг" гэдгийг онцоллоо.

Парис хотноо болох дэлхийн 1-р дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд олон орны төр, засгийн тэргүүн нар, үүний дотор АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Владимир Путин нар оролцоно.

Макрон үүний өмнө аливаа хямралт байдлыг зохицуулах Европын онцгой хүчин байгуулахыг санал болгож байсан. Түүний үзэж байгаагаар өөрийх нь энэ саналыг Брюссель дэх зарим евро түшмэлүүд дэмжиж буй бөгөөд НАТО-той ижил үүрэг гүйцэтгэх энэ бүтцийг АНУ-ын зүгээс НАТО-д үл итгэсэн байдлаар хандаж байгаа, мөн Их Британи Европын холбооноос гарахаар болсон энэ цаг үед зайлшгүй байгуулах шаардлага байгаа юм байна.

Германы канцлер Ангела Меркель ийм хүчин байгуулах саналыг дэмжсэн ч гэлээ энэ хүчин батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн нэг хэсэг байх ёстой гэдгийг мэдэгдсэн. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эммануэль Макрон: Европчуудыг хамгаалах жинхэнэ европ арми хэрэгтэй  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй