Шууд Chart

ӨНӨӨДӨР: Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

2018-11-08 08:00:00

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 08-ны өдөр болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна

Үндэсний номын сан

09:00 цагт: "Чингис хааны тахилгын судалгаа" эрдэм шинжилгээний бага хурал, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах "Чингис хааны шүтээн хөргүүд" үзэсгэлэн Үндэсний номын санд дэлгэгдэнэ. Утас: 98117398, 99261619

Богд Хааны Ордон музей

11:40 цагт: Хар муу бүхэн, харшлах саад тотгорыг хааж хайлдаг Хатуу хар уулаар нутагтай “Хаан цэцэн Зурхайч” тууль нь нэн хатуу туулийн ангилалд ордог учир зайлшгүй өвлийн улиралд хайлж ёс дэгийг барьдаг уламжлалын дагуу Урианхайн домогт их туульч Жилхэрийн удмын 9 дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж Богд Хааны Ордон музейн “Хаан туульсын өргөө”-нд тууль хайлна.

Сүхбаатарын талбай

12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

"Буянт-Ухаа" спорт цогцолбор

14:00 цагт: Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан болно.

Шангри-Ла төв

16:30 цагт: Монгол Улс, Данийн Хаант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Улаанбаатар хотноо М.Хаслундын “Great Game” баримтат киноны нээлтийн арга хэмжээ Шангри-Ла төвд болно.


ӨНӨӨДӨР: Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 518 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй