Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хулгайлсан хүүхдүүдийг суллахыг уриалав

2018-11-08 10:49:59

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ сарын 5-ны өдөр Камеруны баруун хойд хэсгийн Баменда хотод хулгайлсан дунд сургуулийн сурагчид болон багш нарыг нэн даруй суллахыг уриалсан тухай Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ.

“Энгийн иргэд, тэр дотор хүүхдүүдийн эсрэг чиглэсэн гэмт хэргийг хаацайлахын аргагүй” гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэхийн хажуугаар Камеруны баруун өмнөд болон баруун хойд хэсэгт дэгдсэн хямралыг эв зүйгээр, харилцан ярилцаж байж зохицуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг Гутерриш тэмдэглэлээ.

Энэ сарын 5-ны өдөр Баменда хотод олонх нь сургуулийн сурагчид болох 80-аад хүнийг хулгайлсан. Энэ хэргийн ард хэн байгаа талаар өнөөг хүртэл ямар ч мэдээлэл алга байна. Камерун улс нь Африк тивийн хамгийн тогтвортой орны нэгт тооцогддог ч сүүлийн нэг жилд энд байдал эрс хурцадсан юм.

Улс орны баруун хэсгийг, англи хэлээр ярьдаг хэсгийг өрх тусгаарлахын төлөө тэмцэгч салан тусгаарлагчид “бид байна шүү” гэдгээ дахин сануулах болсон. Тэд өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Засгийн газрын цэрэгтэй үе үе зэвсэгт мөргөлдөөн дэгдээж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хулгайлсан хүүхдүүдийг суллахыг уриалав   
Үзсэн: 237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй