Шууд Chart

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешн албан тушаалаасаа огцорлоо

2018-11-08 12:50:49

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн саруудад өөрийнх нь ажлыг нэг бус удаа шүүмжилж байсан Ерөнхий прокурор Жефф Сешнийг албан тушаалаас нь огцруулж байгаагаа зарлажээ.

Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр Мэтью Уитакерийг томилсон байна. “Хууль зүйн яам дахь Ерөнхий прокурорын албаны дарга Мэтью Уитакерийг АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах болж байгааг зарлахад таатай байна” гэж Дональд Трамп “твиттер” хуудсандаа бичжээ.

Тэрбээр мөн Сешнийн ажилд талархлаа илэрхийлээд, байнгын орны хүнийг нь хожим зарлана гэдгээ дурдсан байна. Сешнийг ийнхүү огцруулсан нь гэнэтийн явдал биш гэдгийг ажиглагчид хэлж байна.

Конгрессийн сонгуулийн дараа засаг захиргаанд нь өөрчлөлт хийгдэхийг Ерөнхийлөгч хэлж байсны дээр энэ хүрээнд гол яригдаж байсан хүн нь Ерөнхий прокурор байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч өмнө нь Сешнийг болон Хууль зүйн яамыг удирдаж байгаа байдлыг нь олон удаа, гэхдээ ямагт олны өмнө шүүмжилж байсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Ерөнхий прокурор Жефф Сешн албан тушаалаасаа огцорлоо   
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй